Хятадын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр

Бид БНХАУ-ын Zheijang China Youth International Group олон улсын боловсрол зуучлалын төвтэй-тэй хамтран, гадаадад Бакалавр, Магистр, Доктор зэрэг хамгаалах зорилготой Монгол оюутан, залуусдаа зориулан Хятад улсын Жэжян мужийн их сургуулиудад 100% тэтгэлэгт хөтөлбөрт зуучлах үйлчилгээг явуулж байна.

холбоо барих: 99130896
facebook: Orchuulga.mn scholarships

Хамтран ажиллагч байгууллага

Zheijang China Youth International Group нь Хятад-д боловсролын цогц үйлчилгээгээр хангадаг нэгдсэн олон улсын байгууллага юм. Жил бүр мянга мянган хүнд тусалдаг. CYI нь 2001 онд байгуулагдсан 20 жилийн туршлагатай Хятад болон гадаад оюутнуудад боловсролын төсөл болон үйлчилгээгээр тусалдаг хамт олон юм. Мөн хятад даяар их дээд сургууль, ахлах сургуулиудад хэлний бэлтгэл, олон улсын сургалтын хөтөлбөрийг хүргэх, удирдах чиглэлээр мэргэшсэн байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.cyicd-hr.com/about-us/ хаягаас.

1. Тэтгэлгийн төрөл

Тэтгэлэг нь 3 төрөлтэй үүнээс А болон Б нь гадаад оюутнуудад зориулагдсан байдаг.

Тэтгэлэгт бүртгэлийн хураамж, сургалтын төлбөр, ном материал, байр, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл зэрэг багтана.

A төрлийн тэтгэлэгт 30000RMB жилд (магистр зэрэг)

Б төрлийн тэтгэлэгт 20000RMB жилд (бакалавр зэрэг)

2. Тэтгэлэгт тавигдах шаардлага

Хүсэлт өгөгч гадаад оюутан нь найрсаг, нөхөрсөг, эрүүл мэндийн хувьд сайн, мэргэжилдээ дуртай, цагийн төлөвлөлт сайн, зөв хүмүүжилтэй, сурлагадаа манлайлдаг байх.

Бакалавр 18 – 30 нас ;
Бүрэн бус дунд сургуулийн гэрчилгээ ;
Эрүүл мэндийн хувьд сайн байх

Магистр 18 – 35 нас ;
Бакалавр төгссөн диплом, 2 профессорын тодорхойлолт;
Эрүүл мэндийн хувьд сайн байх

Доктор 18 – 40 нас ;
Магистрын диплом, 2 профессорын тодорхойлолт;
Эрүүл мэндийн хувьд сайн байх

Хятад хэл дээрх хөтөлбөрт:
1. HSK 4 – 6 (хөтөлбөрөөс хамаарч)
2. Хэрэв HSK оноо авч чадаагүй бол сургууль төгсөхөөсөө өмнө ZJUT- аас зохион байгуулж байгаа шалгалтад орж оноо авах

Англи хэл дээрх хөтөлбөрт:
1. Англи хэл нь анхны хэл болон албан ёсны хэлтэй эсвэл
2. IELTS 5.0 оноотой TOEFL 60; эсвэл
3. Коллеж болон арван жилдээ англи хэл дээр сурч байсан эсвэл ZJUT-аас гаргасан шалгалтаар Англи хэлний түвшингээ тогтоолгож болно.

3. Бүрдүүлэх материал

  • Цээж зураг
  • Паспорт
  • Төгссөн сургуулийн диплом эсвэл бүрэн дундын гэрчилгээ
  • Дүнгийн тодорхойлолт
  • Эрүүл мэндийн маягт
  • Цагдаагийн тодорхойлолт
  • Хар тамхинд донтоогүй гэх тодорхойлолт
  • Банкны тодорхойлолт
  • Эцэг эхийн иргэний үнэмлэх
  • Сургуулийн Хүлээн авсан захидал (Магистрант, Докторант)
  • Тухайн хэлээр суралцах хэлний шалгалтын оноо
  • Хүсэлт гаргах захидал зэрэг багтана

4. Манай байгууллагаас үзүүлэх үйлчилгээ

  • Их сургуулиудын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэх
  • Тэтгэлэгт зуучлах
  • Маягт бөглөхөд туслах
  • Бичиг баримт бэлтгэл
  • Орчуулга
  • Ярилцлага товлох
  • Ярилцлагын талаар зөвлөгөө өгөх
  • Спонсор байгууллагатай холбох
  • Онгоцны буудлаас тосож  авах

5. Жэжян муж

Зүүн Хятадын Жэжян муж нь байгалийн үзэсгэлэнт газар нутаг, соёлын баялаг өвөөрөө олон жилийн турш жуулчдын очих дуртай газар байсаар ирсэн.

Жэжян нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн нийслэл Ханжоу дахь Баруун нуур, 3200 км урт Их сувгийн томоохон хэсэг, оршин тогтнохын баталгаа болсон Лянжу хотын археологийн туурь зэрэг Хятадын 5000 гаруй жилийн соёл иргэншлийн олон сайхан байгалийн дурсгалт газартай. Жэжян нь мөн сэтгэл сэргээсэн лонжин (лууны худаг) цай, тансаг торго зэргээрээ алдартай.

6. Ханжоу хот

Жэжян мужийн төв Ханжоу хот нь муждаа улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбараараа тэргүүлдэг юм. Нийт 6.60 сая хүн амтай, 16596 км2 газар нутагтай. Ханжөү хотын эдийн засгийн хөгжлийн түвшин маш өндөр, эдийн засгийн хүчин чадлаараа бүх мужийн төвүүдийн дунд хоёрдугаарт жагсдаг бөгөөд эдийн засгийн ерөнхий хүч чадлаараа Хятадын бүх том хотуудын эхний аравт жагсаж байна. Ханжоу нь аялал жуулчлалын хамгийн аюулгүй хотуудын нэг юм. Ханжоу нь Хятадын зүүн эрэгт ойрхон, Цянтан голын доод урсгал, Их сувгийн өмнөд төгсгөлд (Бээжин-Ханжоу) оршдог. Ханжоу, Шанхай хоёрын хоорондох зай нь 200 километр бөгөөд төмөр зам, хурдны замаар холбогддог. Шанхайд хүрэхэд ердөө 2 цаг хүрэхгүй хугацаа зарцуулдаг. Мөн Ханжоу хот нь Хятадын цахиурын хөндий гэж нэрлэгддэг.

7. Жэжян Их Сургууль

Жэжян мужийн зүүн хэсэгт орших Ханжоу хотын үзэсгэлэнт хэсэгт байрлах Zhejiang University нь Хятадын шилдэг их сургуулиудын дунд тавдугаарт бичигддэг бөгөөд Дэлхийн хамгийн сүүлийн үеийн их сургуулийн чансаанд 68 дугаарт жагсдаг гэнэ.

Энэхүү сургуулийн түүх нь 1897 онд Циуши Академи байгуулагдсан үеэс улбаатай бөгөөд азийн хамгийн эртний сургуулиудын нэг юм. Хятадын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Ханжоу хотод байрладаг тус их сургууль нь 7 факультет, 39 салбар сургуулиас бүрддэг.

Урлаг болон Хүмүүнлэгийн

Нийгмийн ухаан

Шинжлэх ухаан

Инженер

Мэдээллийн технологи

Хөдөө аж ахуй , Хүрээлэн буй орчин болон амьдрал судлал

Эм болон эмнэл зүйн шинжлэх ухаан

– School of Brain Science and Brain Medicine – Тархи судлал, тархины эмчилгээ

– School of Public Health – Нийтийн эрүүл мэнд

Эмнэлгийн тусламж

Мөн уг сургуулийн номын сан нь долоон сая гаруй боть бүхий цуглуулгатай бөгөөд энэ нь тус бүс нутгийн хамгийн том эрдэм шинжилгээний номын сангийн нэг болжээ.

Хичээлийн хөтөлбөрийн хувьд хятад, англи, франц, герман гэсэн 4 хэлнээс сонгон суралцах боломжтой байдаг.

Мөн жил бүр сургуулийн хэмжээнд оюутнуудад зориулсан лекц, ярилцлага, воркшоп, хурал, уралдаан, тэмцээн, үзэсгэлэн, практик хичээл, эвент, форум зэрэг маш олон төрлийн үйл ажиллагаанууд зохион байгуулдаг.