НАЙДВАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

Мэргэжлийн баталгаат орчуулгын товчоо

info@orchuulga.mn Tel:76101010

Бид Англи, Хятад, Орос, Япон, Солонгос, Испани, Турк, Тайланд, Вьетнам, Унгар, Франц, Герман хэлний Мэргэжлийн онлайн баталгаат орчуулга хийж байна. Орчуулга.мн баталгаат орчуулгын товчоо.

Бид хэрэглэгчдэд өндөр чанар бүхий орчуулгын үйлчилгээг хүргэх ба тэдний материалыг аюулгүй, найдвартайгаар хамгаалан ажилладаг.  Бид хэрэглэгчдийн итгэлийг бүрэн даасан үйлчилгээ үзүүлдэг ба орчуулгын материалын том, жижиг гэх мэт хэмжээнээс үл хамааран олон улсын стандартад хүрэхүйц үйлчилгээ үзүүлдэг.

баталгаат орчуулгын товчоо

Үндсэн хамрах хүрээ

Манай хамт олон бол зөвхөн хэл судлаачид биш юм. Манай хамт бол инженер, эмч, хуульч, менежер, судлаач гэх мэт нийгмийн бүхий л давхаргын төрөл бүрийн салбарынхан байдаг. Бид төрөл бүрийн өндөр үр ашиг бүхий техник технологи ашиглан, төрөл бүрийн хүнд хүчир орчуулгыг нарийн ур чадвар, технологийн тусламжтайгаар чанартай гүйцэтгэх болно.

Мэргэжлийн ур чадварыг эн тэргүүнд тавьдаг

Бид хэрэглэгчдэд өндөр чанар бүхий орчуулгын бүтээгдэхүүнийг хүргэх ба тэдний материалыг аюулгүй, найдвартайгаар хамгаалан ажилладаг.  Бид хэрэглэгчдийн итгэлийг бүрэн даасан үйлчилгээ үзүүлдэг ба орчуулгын материалын том, жижиг гэх мэт хэмжээнээс үл хамааран олон улсын стандартад хүрэхүйц үйлчилгээ
үзүүлдэг.

Орчуулга.мн-ийг сонгон үйлчлүүлэх шалтгаанууд

Бид өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, хувь хүн зэрэг нийт 1200 гаруй тогтмол үйлчлүүлэгчиддээ орчуулгын үйлчилгээгээ хүргэж байгаа бөгөөд үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг хамгаалах ёс зүйн хүрээнд тэдгээрийн лого, таних тэмдэг, хийгдсэн ажлын талаар мэдээллийг олон нийтэд зарлахгүй болно. Хэрэв шинээр харилцаж буй үйлчлүүлэгч нь бидний туршлагын хэмжээг тодорхойлох зорилгоор хүсэлт гаргавал бид холбогдох үйлчлүүлэгчээс тухайн байгууллага эсхүл хувь хүнд мэдээлэл хүргэж болох зөвшөөрөл авснаар албан бичиг авч өгөх боломжтой. Мөн бид ямарч тохиолдолд орчуулагчийн хувийн мэдээллийг үйлчлүүлэгчид өгөх боломжгүй ба хэрэв шаардлагатай гэж үзвэл тухайн орчуулагчийн чадварыг тодорхойлох зорилгоор туршилтын орчуулга хийлгэж өгөх боломжтой.

Герман хэлний орчуулга

Мэргэжлийн ур чадвар

Бид нийгмийн бүхий л давхаргын төрөл бүрийн мэргэжлээр олон жилийн туршлага хуримтлуулсан орчуулагдчаар өөрсдийн багаа бүрдүүлсэн.

Найдвартай, Баталгаатай үйлчилгээ

Бид орчуулгын үйлчилгээний чанарыг өндөр түвшинд барьж ажиллахын тулд дотооддоо төрөл бүрийн хяналт, стандартуудыг хэрэгжүүлдэг.

Хичээнгүй зүтгэл

Манай хамт олон нь орчуулгын ажлыг чанартай гүйцэтгэхийн тулд хичээнгүй зүтгэл гарган, шударгаар ажилладаг.

Орчуулга хийгдэх дараалал

Орчуулга.мн Доорх дараалалын дагуу таны ажилыг гүйцэтгэнэ

1. Үнийн санал авах

Үйлчлүүлэгчийн материалыг хүлээн авч, сэдэв хэмжээнээс хамаарч үнийн санал бэлдэж өгнө

2. Захиалга баталгаажуулалт

Үйлчлүүлэгч урдчилгаа 50%-ыг төлснөөр орчуулгын ажил эхлэнэ

3. Захиалга гүйцэтгэх явц

Орчуулгын ажил гүйцэтгэж байх үед нарийн бичиг болон компанийн хяналтын хорооноос орчуулгын явцад хяналт тавьж үйлчлүүлэгчид явцын талаар автоматаар мэдээлэл өгнө.

4. Захиалга гүйцэтгэгдэж дуусах

Орчуулгын ажил нь гүйцэтгэгдэж дууссаны дараа үйлчлүүлэгч үлдэгдэл төлбөрөө хийж, захиалгыг шалган хүлээн авна.

5. Үйлчлүүлэгч Орчуулгаа хүлээн авах

Үйлчлүүлэгч нь орчуулга гүйцэтгэгдэж дууссаны дараа имэйлээр эсхүл биеэр ирж хүлээн авах боломжтой.

6. Файл хадгалах

Бид өөрийн үйлчлүүлэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэв шаардлагатай бол нэн даруй устгах буюу эсхүл тусгай шаардлага тавигдаагүй бол 1 сар хүртэл хугацаанд үнэгүй хадгалж өгнө.

faq

1. Баталгаат орчуулга гэж юу вэ?

Баталгаат орчуулга гэдэг нь Монголын Орчуулагчдын эвлэлээс албан ёсны эрх авсан бичиг баримтын орчуулгын үйлчилгээ үзүүлдэг орчуулгын товчоогоор орчуулагдсан тамга тэмдэг бүхий орчуулгыг хэлнэ.

2. Хэрхэн найдвартай баталгаат орчуулгын товчоо олох вэ?

Найдвартай баталгаат орчуулгын газар нь төрөл бүрийн нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийн чадамжтай, тогтсон байршил дээр албан ёсоор тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, өөрийн гэсэн албан ёсны цахим хуудас, суурин утас, цахим шуудангийн хаягтай, шаардлагатай тохиолдолд нөхөн төлбөр өгөх санхүүгийн чадамжтай албан байгууллага байдаг. Хэрэв таны сонгосон газар хаяг байршил нь тодорхойгүй, эсхүл өгсөн байршил дээрээ байдаггүй, албан ёсны суурин утас эсхүл цахим шуудан байхгүй, хэт хямд үнэ санал болгосон, ганцхан хүнтэй бол сайтар судалсны дараа үйлчлүүлэх нь зүйтэй.

3. Google translate үү, эсвэл орчуулгын товчоо юу?

Google translate нь тодорхой бааз дээр түшиглэн тодорхой алгоритмаар ажилладаг машин орчуулга юм. Хэрэв та ямарваа нэг файлын чухам юуны тухай хэлж байгааг ерөнхийд нь мэдэж авахыг хүссэн бол google translate л хангалттай. Гэвч чанартай, зөв орчуулга шаардлагатай бол мэдээж хэрэг найдвартай баталгаат орчуулгын товчоонд хандах нь зүйтэй. Үүнтэй зэрэгцээд машин орчуулга ашиглан танаас мөнгө залилах бодолтой найдваргүй хувь хүн эсхүл байгууллагаас болгоомжлох шаардлагатай.

4. Орчуулгын үнэ

Орчуулгын үнэ нь тодорхой тогтсон бичиг баримтууд дээр нүүрээр, харин текст бичвэрийн хувьд мөрөөр нь тооцон боддог. Тиймээс үнэ бодуулахын тулд тухайн байгууллагын тарифтай танилцах шаардлагатай.

5. Мэргэжлийн орчуулга?

Хүн бүр өөр өөр мэргэжил эзэмшсэн байдагтай адил орчуулагч болон орчуулгын үйлчилгээний байгууллага бүр нь өөр өөр мэргэжилтэй эсхүл мэргэжлийн чиглэлээр дагнасан байдаг. Тиймээс та нарийн мэргэжлийн орчуулга хийлгэх шаардлага гарсан бол өөрийн сонгосон орчуулгын үйлчилгээний газрын мэргэжлийн ур чадварыг нь шалгахын тулд тест орчуулга хийлгэхийг зөвлөж байна.

баталгаат орчуулгын товчоо