study in poland

Польш улсын засгийн газрын тэтгэлэг

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2021-2022/

Нэг. Тавигдах шаардлага 

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+);
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл:

Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан мэргэжлийн чиглэлээр элсүүлэн сургана. Үүнд:

Төрөлжсөн чиглэлМэргэжлийн нэрБоловсролын түвшин
БакалаврМагистрДоктор
1.011 Боловсрол1.Багш, сургуулийн өмнөх насны боловсролBSc  
2.Багш, бага ангийн боловсролBSc  
3.Багш, тусгай хэрэгцээт боловсролBSc  
2.021 Соёл, урлаг4.Уран сайхны гэрэлтүүлэгBScMSc 
5.Дуу, чимээний технологиBScMSc 
6.Хөгжмийн театрын найруулгаBScMSc 
7.Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)BScMSc 
8.Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалтBSc  
3.051 Биологи ба холбогдох шинжлэх ухаан9.БиологиBScMScPhD
4. 052 Хүрээлэн буй орчин10.Хүрээлэн буй орчин судлалBScMScPhD
5.061 Мэдээлэл, харилцаа холбооны технологи11.Утасгүй холбооBEngMEng 
12.Өгөгдлийн ухаанBEngMEng 
13.Системийн аюулгүй байдалBEngMEng 
14.Хиймэл оюун ухаанBEngMEng 
6.071 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл15.Химийн инженерчлэл ба боловсруулалтBEngMEng 
16.Сэргээгдэх эрчим хүчBEngMEngPhD
17.Байгаль орчныг хамгаалах технологиBEngMEng 
18.ЭлектроникBEngMEngPhD
19.Механик инженерBEngMEng 
7.072 Үйлдвэрлэл, боловсруулалт20.Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологиBEngMEngPhD
21.Хүнсний инженерчлэлBEngMEngPhD
22.Шим тэжээл судлалBEngMEngPhD
23.Газрын тосны инженерBEngMEng 
24.Уул уурхайн ашиглалтын технологиBEngMEng 
8.073 Архитектур ба барилга, угсралт25.Барилгын материалын үйлдвэрлэлийн технологиBEngMEngPhD
26.Хаягдал боловсруулах технологиBEngMEngPhD
9.078 Инженерчлэл салбар хооронд27.БиотехнологиBEngMScPhD
28.Био-инженерчлэл MScPhD
29.Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл MScPhD
10.081 Хөдөө аж ахуй30.Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)BSc  
31.Газар тариалангийн аж ахуй (агрономи)BSc  
32.Хөрс судлал, агрохимиBSc  
11.082 Ойн аж ахуй33.Ойн инженерBSc  
12.084 Мал эмнэл зүй34.Мал эмнэл зүйBSc  
13.091 Эрүүл мэнд35.СувилахуйBSc  
36.Био-анагаах ухаанBSc  
37.Нийгмийн эрүүл мэндBSc  
Нийт352512

Дээрх чиглэлээр 22 оюутан тус тус суралцуулна.

Гурав. Бүртгэл

БҮРТГЭЛ 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРӨӨС 6 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН 12.00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд:

  • Цахим өргөдөл
  • Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 500 үгээс доошгүй байх/;
  • Мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 500 үгээс доошгүй байх/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар /их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/;

Магистрын сургалтад бүртгүүлсэн иргэд

  • Цахим өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Тодорхойлох захидал /Багш-1, Ажлын газар-1/;
  • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
  • Мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 600 үгээс доошгүй байх/
  • Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 600 үгээс доошгүй байх/
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 51-260726 дугаараас тус тус лавлана уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.

Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай байна.

  1. Баримт бичгийн бүрдүүлэлт. Тэтгэлэгт хөтөлбөр горилогчийн ирүүлсэн бичиг баримтын бүрдэл, эссэний агуулга, ач холбогдол, өөрийгөө илэрхийлсэн байдал зэрэгт үнэлгээ өгнө.
  2. Ярилцлага. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сонгон шалгаруулалтын ярилцлагыг цахим хэлбэрээр хийнэ. Цахим ярилцлагын цагийн хуваарь, оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны вэбсайтад байршуулна.

Нийт сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийг баримт бичгийн бүрдүүлэлт, ярилцлагын нийлбэр оноогоор жагсааж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд тэтгэлэг олгоно. 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

About Post Author

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *