Солонгосын засгийн газрын тэтгэлэг
БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2021-2022 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.https://www.facebook.com/v8.0/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df2a2e31ba068a%26domain%3Dwww.meds.gov.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fwww.meds.gov.mn%252Ff2d949ffe85391%26relation%3Dparent.parent&container_width=806&href=https%3A%2F%2Fwww.meds.gov.mn%2Fpost%2F67425&locale=en_US&sdk=joey
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.
Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:
Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна.
Шалгаруулалтад оролцогч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
1. Бүрэн бөглөсөн анкет /маягтаас харах/
2. Илвүү сангийн тангараг /маягтаас харах/
3. Дагалдах захидал /маягтаас харах/
4. Ерөнхий боловсролын сургууль эсхүл их сургуулийн дүнгийн хуулбар /80 болон түүнээс дээш суралцдаг болохыг батлах нотолгоо болно/
5. Өөрийг нь мөн гэдгийг батлах бичиг баримт /Иргэний үнэмлэх, паспортын хуулбар/
Маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу.
Дээрх мэдээллийг зөвхөн Солонгос эсхүл Англи хэл дээр бөглөнө. Мөн бүх баримт бичгүүдийг нэг PDF файл болгож и-мэйлээр / joonwlee@hanjinkal.com / явуулна.
Жич: И-мэйлээр илгээсэн бичиг баримтуудыг буцааж өгөхгүй ба худал эсхүл буруу бүрдүүлсэн баримт бичиг нь таны өргөдлийг буцаах үндэслэл болно.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтын явц | Хугацаа | Нэмэлт тайлбар |
Өргөдөл илгээх | 2021.05.14-2021.05.28 | Илвүү сан руу и-мэйлээр өргөдөл илгээх /joonwlee@hanjinkal.com / |
Ярилцлага | 2021 оны 6 дугаар сарын 1 эсхүл 2 дугаар долоо хоногт | Цахим хэлбэрээр |
Солонгос хэлний бэлтгэлийн сургалт | 2021.07.01 |
- Сонгон шалгаруулалтад өргөдөл илгээх сүүлийн хугацаа 2021 оны 5 дугаар сарын 28 болохыг анхаарна уу.
- Сонгон шалгаруулалтын өргөдлийг зөвхөн joonwlee@hanjinkal.com и-мэйл хаягаар хүлээж авна.
- Сонгон шалгаруулалтыг БНСУ-ын Илвүү сан зохион байгуулна.
Хэлний бэлтгэл сургалт:
Ярилцлагад тэнцсэн иргэд 2021 оны 7 дугаар сарын 1-нээс Солонгос хэлний сургалтад хамрагдана.
Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:
Онгоцны тийз (анх явахад 1 удаа, төгсөөд буцаж ирэхэд 1 удаа), оюутнуудын сургалтын болон дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг ойролцоогоор 450 ам. доллар олгох ба тэтгэлгийн хугацаа 4 жил байна.
Суралцагчийн үүрэг:
Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсхүл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
БНСУ-ЫН ILWOO САН