Цахим орчуулга

Англи, Хятад, Орос, Япон, Солонгос, Турк, Унгар, Герман хэлний Цахим баталгаат орчуулг.

Бид хэрэглэгчдэд өндөр чанар бүхий Цахим орчуулгын үйлчилгээг хүргэх ба тэдний материалыг аюулгүй, найдвартайгаар хамгаалан ажилладаг.

Бид хэрэглэгчдийн итгэлийг бүрэн даасан үйлчилгээ үзүүлдэг ба онлайн орчуулгын материалын том, жижиг гэх мэт хэмжээнээс үл хамааран олон улсын стандартад хүрэхүйц үйлчилгээ үзүүлдэг.

цахим орчуулга
Англи хэлний баталгаат орчуулга

Англи хэлний орчуулга

Хятад хэлний баталгаат орчуулга

Хятад хэлний орчуулга

солонгос хэлний баталгаат орчуулга

Солонгос хэлний орчуулга

Орос хэлний баталгаат орчуулга

Орос хэлний орчуулга

япон хэлний баталгаат орчуулга

Япон хэлний орчуулга

герман хэлний баталгаат орчуулга

Герман хэлний орчуулга

унгар хэлний баталгаат орчуулга

Унгар хэлний орчуулга

турк хэлний баталгаат орчуулга

Турк хэлний орчуулга

info@orchuulga.mn
Call Center: 76101010

Orchuulga.mn

Цахим Баталгаат орчуулгын товчоо

Бид орчуулгын бүхий л төрөл сэдвүүдээр тухайн салбарт мэргэшсэн орчуулагчдаар чанарын өндөр төвшинд танд үйлчилж байна

Манайх инженер, эмч, хуульч зэрэг төрөл бүрийн салбарын мэргэжлийн орчуулагчдын багийг бүрдүүлж таны орчуулгыг өндөр төвшинд шуурхай гүйцэтгэж байна.

Бид өндөр ур чадвар бүхий хамт олон, дэвшилтэт технологи бүхий техник хэрэгсэл, урт хугацааны туршид бүрэлдэн бий болсон стандарт, тогтолцоогоор дамжуулан үйлчлүүлэгчдэд хамгийн дээд зэргийн үйлчилгээ хүргэдэг.

Цахим орчуулга хийгдэх дараалал

Орчуулга.мн дараах дараалалын дагуу таны ажилыг гүйцэтгэнэ

info@orchuulga.mn
Call Center: 76101010
1. Үнийн санал авах

Үйлчлүүлэгчийн материалыг хүлээн авч, сэдэв хэмжээнээс хамаарч үнийн санал бэлдэж өгнө

2. Захиалга баталгаажуулалт

Менежертэй орчуулгын үнэ хугацааг тохирсны дараа захиалга баталгаажна

3. Захиалга гүйцэтгэх явц

Орчуулгын ажил гүйцэтгэж байх үед нарийн бичиг болон компанийн хяналтын хорооноос орчуулгын явцад хяналт тавьж үйлчлүүлэгчид явцын талаар автоматаар мэдээлэл өгнө.

4. Захиалга гүйцэтгэгдэж дуусах

Орчуулгын ажил нь гүйцэтгэгдэж дууссаны дараа үйлчлүүлэгч захиалгыг шалган хүлээн авна.

5. Үйлчлүүлэгч Орчуулгаа хүлээн авах

Үйлчлүүлэгч нь орчуулга гүйцэтгэгдэж дууссаны дараа имэйлээр эсхүл биеэр ирж хүлээн авах боломжтой.

6. Файл хадгалах

Бид өөрийн үйлчлүүлэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэв шаардлагатай бол нэн даруй устгах буюу эсхүл тусгай шаардлага тавигдаагүй бол 1 сар хүртэл хугацаанд үнэгүй хадгалж өгнө.

Orchuulga.mn Цахим орчуулгын товчоо

Бид өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, хувь хүн зэрэг нийт 7000 гаруй тогтмол үйлчлүүлэгчиддээ орчуулгын үйлчилгээгээ хүргэж байгаа бөгөөд үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг хамгаалах ёс зүйн хүрээнд тэдгээрийн лого, таних тэмдэг, хийгдсэн ажлын талаар мэдээллийг олон нийтэд зарлахгүй болно.

Хэрэв шинээр харилцаж буй үйлчлүүлэгч нь бидний туршлагын хэмжээг тодорхойлох зорилгоор хүсэлт гаргавал бид холбогдох үйлчлүүлэгчээс тухайн байгууллага эсхүл хувь хүнд мэдээлэл хүргэж болох зөвшөөрөл авснаар албан бичиг авч өгөх боломжтой.

Мөн бид ямарч тохиолдолд орчуулагчийн хувийн мэдээллийг үйлчлүүлэгчид өгөх боломжгүй ба хэрэв шаардлагатай гэж үзвэл тухайн орчуулагчийн чадварыг тодорхойлох зорилгоор туршилтын орчуулга хийлгэж өгөх боломжтой.

Frequently Asked Question

Баталгаат орчуулга гэдэг нь Монголын Орчуулагчдын эвлэлээс албан ёсны эрх авсан бичиг баримтын орчуулгын үйлчилгээ үзүүлдэг орчуулгын товчоогоор орчуулагдсан тамга тэмдэг бүхий орчуулгыг хэлнэ.

Найдвартай баталгаат орчуулгын газар нь төрөл бүрийн нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийн чадамжтай, тогтсон байршил дээр албан ёсоор тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, өөрийн гэсэн албан ёсны цахим хуудас, суурин утас, цахим шуудангийн хаягтай, шаардлагатай тохиолдолд нөхөн төлбөр өгөх санхүүгийн чадамжтай албан байгууллага байдаг. Хэрэв таны сонгосон газар хаяг байршил нь тодорхойгүй, эсхүл өгсөн байршил дээрээ байдаггүй, албан ёсны суурин утас эсхүл цахим шуудан байхгүй, хэт хямд үнэ санал болгосон, ганцхан хүнтэй бол сайтар судалсны дараа үйлчлүүлэх нь зүйтэй.

Google translate нь тодорхой бааз дээр түшиглэн тодорхой алгоритмаар ажилладаг машин орчуулга юм. Хэрэв та ямарваа нэг файлын чухам юуны тухай хэлж байгааг ерөнхийд нь мэдэж авахыг хүссэн бол google translate л хангалттай. Гэвч чанартай, зөв орчуулга шаардлагатай бол мэдээж хэрэг найдвартай баталгаат орчуулгын товчоонд хандах нь зүйтэй. Үүнтэй зэрэгцээд машин орчуулга ашиглан танаас мөнгө залилах бодолтой найдваргүй хувь хүн эсхүл байгууллагаас болгоомжлох шаардлагатай.

Орчуулгын үнэ нь тодорхой тогтсон бичиг баримтууд дээр нүүрээр, харин текст бичвэрийн хувьд мөрөөр нь тооцон боддог. Тиймээс үнэ бодуулахын тулд тухайн байгууллагын тарифтай танилцах шаардлагатай.

Хүн бүр өөр өөр мэргэжил эзэмшсэн байдагтай адил орчуулагч болон орчуулгын үйлчилгээний байгууллага бүр нь өөр өөр мэргэжилтэй эсхүл мэргэжлийн чиглэлээр дагнасан байдаг. Тиймээс та нарийн мэргэжлийн орчуулга хийлгэх шаардлага гарсан бол өөрийн сонгосон орчуулгын үйлчилгээний газрын мэргэжлийн ур чадварыг нь шалгахын тулд тест орчуулга хийлгэхийг зөвлөж байна.