Тээврийн хэрэгслийн итгэмжлэлийн орчуулга

Монгол болон ОХУ-ын иргэд 30 хоног хүртэлх хугацаанд харилцан визгүй зорчдог болсноос хойш  хилийн дээс алхах монголчууд ихээр нэмэгдсэн.

Тэгвэл ОХУ-руу анх удаа хувийн автомашинтайгаа аялахаар төлөвлөж буй танд Алтанбулаг-Хиагт  боомтоор гарахад юун дээр анхаарч, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө хүргэе.

/Тус зөвлөгөө нь зөвхөн хувийн жижиг тэрэгтэй аялагчдад зориулсан бөгөөд улс хоорондын зорчигч тээвэр болон ачааны машинтай хилээр гарах гэж буй иргэдэд хамаарахгүй болно/.

Алтанбулаг боомт нь өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс эхлэн 24 цагаар ажилладаг болсон тул та хэдийд ч очсон хилээр гарах боломжтой юм. Мөн 2006 оноос өмнө гадаад паспорт авсан иргэд саадгүй зорчих боломжтой болсон.

Жолоочид шаардлагатай бичиг баримт

Машин жолоодож буй жолооч өөрийн гадаад паспортаас гадна дараах бичиг баримтыг заавал бүрдүүлсэн байх шаардлагатай.

Үүнд:

  • Жолооны үнэмлэх /ангиллын дагуу/
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Жолоочийн хариуцлагын даатгал
  • Бусдын тээврийн хэрэгсэлтэй бол орос хэл дээр нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл /Доверенность/
  • Албаны машинтай бол байгууллагын албан томилолт /Командировочное удостоверение/
  • Тээврийн хэрэгсэл банкны эзэмшил /лизинг/-д байгаа бол тухайн банкны албан бичиг 

таны зорчиж буй автомашины Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр жолоочийн өөрийнх нь нэр байхгүй тохиолдолд /өөрөөр хэлбэл жолоочийн албан ёсоор эзэмшдэг автомашин биш бол/ заавал итгэмжлэл, албаны томилолт эсвэл банк эсвэл ББСБ-аас өгсөн албан бичиг шаардлагатай болохыг анхааруулж байна.

Учир нь бусдын нэр дээрх тээврийн хэрэгслийг ямар нэг нотлох баримтгүйгээр жолоодож байгаа тохиолдолд ОХУ-ын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд шаардлага хангахгүй хэмээн буцаадаг юм.

About Post Author

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *