study in korea

Солонгосын засгийн газрын тэтгэлэг

БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2021-2022 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.https://www.facebook.com/v8.0/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df2a2e31ba068a%26domain%3Dwww.meds.gov.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fwww.meds.gov.mn%252Ff2d949ffe85391%26relation%3Dparent.parent&container_width=806&href=https%3A%2F%2Fwww.meds.gov.mn%2Fpost%2F67425&locale=en_US&sdk=joey

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна.

Шалгаруулалтад оролцогч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

1. Бүрэн бөглөсөн анкет /маягтаас харах/
2. Илвүү сангийн тангараг /маягтаас харах/
3. Дагалдах захидал /маягтаас харах/
4. Ерөнхий боловсролын сургууль эсхүл их сургуулийн дүнгийн хуулбар /80 болон түүнээс дээш суралцдаг болохыг батлах нотолгоо болно/
5. Өөрийг нь мөн гэдгийг батлах бичиг баримт /Иргэний үнэмлэх, паспортын хуулбар/

Маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

Дээрх мэдээллийг зөвхөн Солонгос эсхүл Англи хэл дээр бөглөнө. Мөн бүх баримт бичгүүдийг нэг PDF файл болгож и-мэйлээр / joonwlee@hanjinkal.com / явуулна.

Жич: И-мэйлээр илгээсэн бичиг баримтуудыг буцааж өгөхгүй ба худал эсхүл буруу бүрдүүлсэн баримт бичиг нь таны өргөдлийг буцаах үндэслэл болно.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтын явцХугацааНэмэлт тайлбар
Өргөдөл илгээх2021.05.14-2021.05.28Илвүү сан руу и-мэйлээр өргөдөл илгээх /joonwlee@hanjinkal.com /
Ярилцлага2021 оны 6 дугаар сарын 1 эсхүл 2 дугаар долоо хоногтЦахим хэлбэрээр
Солонгос хэлний бэлтгэлийн сургалт2021.07.01 
  • Сонгон шалгаруулалтад өргөдөл илгээх сүүлийн хугацаа 2021 оны 5 дугаар сарын 28 болохыг анхаарна уу.
  • Сонгон шалгаруулалтын өргөдлийг зөвхөн joonwlee@hanjinkal.com и-мэйл хаягаар хүлээж авна.
  • Сонгон шалгаруулалтыг БНСУ-ын Илвүү сан зохион байгуулна.

Хэлний бэлтгэл сургалт: 

Ярилцлагад тэнцсэн иргэд 2021 оны 7 дугаар сарын 1-нээс Солонгос хэлний сургалтад хамрагдана. 

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:

Онгоцны тийз (анх явахад 1 удаа, төгсөөд буцаж ирэхэд 1 удаа), оюутнуудын сургалтын болон дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг ойролцоогоор 450 ам. доллар олгох ба тэтгэлгийн хугацаа 4 жил байна.  

Суралцагчийн үүрэг:

Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсхүл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
БНСУ-ЫН ILWOO САН

Similar Posts

  • Энэтхэг улсын засгийн газрын тэтгэлэг

    БНЭУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2021-2022 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк…

  • Канадад албан ёсоор ажиллах амьдрах гарц нээгдлээ

    Гадаадад ажиллаж амьдрах хүсэлтэй хүмүүст дуулгах сонин байна. Боолын хар ажил хийхийн тулд хэдэн мянган доллар зарлагадах шаардлагагүи болжээ. Учир нь Их найман орны нэг болох Канад улсад албан ёсоор өөрийн мэргэжлийн дагуу өндөр цалинтай, нийгмийн хангамжийг бүрэн эдэлж, гэр бүлийнхнийхээ хамт амар тайван ажиллаж амьдрах боломжийг “Футур” ХХК олгож байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг…

  • Японы засгийн газрын тэтгэлэг

    ЯПОН УЛСЫН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (цаашид “Яам” гэх) болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль (цаашид “АУНХИС” гэх) хооронд 2018 онд байгуулсан  харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр 5-10 оюутан суралцуулна.https://www.facebook.com/v8.0/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df20c6856862cb9c%26domain%3Dwww.meds.gov.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fwww.meds.gov.mn%252Ff11e10c04156148%26relation%3Dparent.parent&container_width=806&href=https%3A%2F%2Fwww.meds.gov.mn%2Fpost%2F67306&locale=en_US&sdk=joey Суралцуулах мэргэжлийн чиглэл: Department of Nursing Department of Physical Therapy Department of…

  • Оросын засгийн газрын тэтгэлэг

    ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР ОРОСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАСАН БАЙНА ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг хийхдээ ОХУ-д суралцах хүсэлтэй иргэдээс ирүүлсэн хүсэлт/мэдүүлэг болон…

  • Турк улсын засгийн газрын тэтгэлэг

    БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын 2022 оны тэтгэлэгт https://www.turkiyeburslari.gov.tr  цахим хуудсанд орж, 2022 оны 2 дугаар сарын 20-ноос өмнө бүртгүүлнэ үү. Тавигдах шаардлага: Бакалавр Магистр Доктор 21 нас хүрээгүй байх 30 нас хүрээгүй байх 35 нас хүрээгүй байх Дүнгийн голч 70%-аас дээш Дүнгийн голч 75%-аас дээш Дүнгийн голч…

  • Польш улсын засгийн газрын тэтгэлэг

    БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2021-2022/ Нэг. Тавигдах шаардлага  Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+); Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *