Орчуулгын үйлчилгээний үнэ тариф

web@orchuulga.mn Tel:76101010

Та өөрийн орчуулуулах материалыг мессенжер чат ботны “захиалга өгөх” дээр дарж автоматаар бодуулах эсхүл доорх товчлуур дээр дарж Email-ээр илгээн манай ажилтнаар бодуулж болноо.

Нийтлэг орчуулагддаг бичиг баримт гэрчилгээний орчуулгын үнэ

Бид өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, хувь хүн зэрэг нийт 1200 гаруй тогтмол үйлчлүүлэгчиддээ орчуулгын үйлчилгээгээ хүргэж байгаа бөгөөд үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг хамгаалах ёс зүйн хүрээнд тэдгээрийн лого, таних тэмдэг, хийгдсэн ажлын талаар мэдээллийг олон нийтэд зарлахгүй болно. Хэрэв шинээр харилцаж буй үйлчлүүлэгч нь бидний туршлагын хэмжээг тодорхойлох зорилгоор хүсэлт гаргавал бид холбогдох үйлчлүүлэгчээс тухайн байгууллага эсхүл хувь хүнд мэдээлэл хүргэж болох зөвшөөрөл авснаар албан бичиг авч өгөх боломжтой. Мөн бид ямарч тохиолдолд орчуулагчийн хувийн мэдээллийг үйлчлүүлэгчид өгөх боломжгүй ба хэрэв шаардлагатай гэж үзвэл тухайн орчуулагчийн чадварыг тодорхойлох зорилгоор туршилтын орчуулга хийлгэж өгөх боломжтой.

Орчуулга хийгдэх дараалал

Орчуулга.мн Доорх дараалалын дагуу таны ажилыг гүйцэтгэнэ

1. Үнийн санал авах

Үйлчлүүлэгчийн материалыг хүлээн авч, сэдэв хэмжээнээс хамаарч үнийн санал бэлдэж өгнө

2. Захиалга баталгаажуулалт

Үйлчлүүлэгч урдчилгаа 50%-ыг төлснөөр орчуулгын ажил эхлэнэ

3. Захиалга гүйцэтгэх явц

Орчуулгын ажил гүйцэтгэж байх үед нарийн бичиг болон компанийн хяналтын хорооноос орчуулгын явцад хяналт тавьж үйлчлүүлэгчид явцын талаар автоматаар мэдээлэл өгнө.

4. Захиалга гүйцэтгэгдэж дуусах

Орчуулгын ажил нь гүйцэтгэгдэж дууссаны дараа үйлчлүүлэгч үлдэгдэл төлбөрөө хийж, захиалгыг шалган хүлээн авна.

5. Үйлчлүүлэгч Орчуулгаа хүлээн авах

Үйлчлүүлэгч нь орчуулга гүйцэтгэгдэж дууссаны дараа имэйлээр эсхүл биеэр ирж хүлээн авах боломжтой.

6. Файл хадгалах

Бид өөрийн үйлчлүүлэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэв шаардлагатай бол нэн даруй устгах буюу эсхүл тусгай шаардлага тавигдаагүй бол 1 сар хүртэл хугацаанд үнэгүй хадгалж өгнө.