Бидний тухай

Өндөр ур чадвар бүхий хамт олон, дэвшилтэт технологи бүхий техник хэрэгсэл, урт хугацааны туршид бүрэлдэн бий болсон стандарт, тогтолцоогоор дамжуулан үйлчлүүлэгчдэд хамгийн дээд зэргийн үйлчилгээ хүргэх

web@orchuulga.mn Tel:76101010

Компанийн товч танилцуулга

Орчуулга.мн сайтын үүсгэн байгуулагч Мон Тай Сино Групп ХХК нь Монгол улсын үндэсний хөрөнгө оруулалттай Монголын хамгийн том орчуулгын үйлчилгээ үзүүлдэг фирм юм. 2016 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын дотоодын болон гадаадын олон жижиг, дунд, томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлчилгээ үзүүлсээр ирсэн юм.
Өнөөдрийн байдлаар 500+ гаруй томоохон аж ахуйн нэгжүүдэд (Бид үйлчлүүлэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс үйлчлүүлэгч байгууллагын нэр логог олон нийтэд шууд зарладаггүй ба харин зайлшгүй шаардлагатай тохиолдолд шинэ үйлчлүүлэгчийн албан хүсэлтээр байнгын үйлчүүлэгчдээс тодорхойлолт гаргуулан өгч болно.) 20+ гаруй төрлийн орчуулгын үйлчилгээг өөрсдийн 50 гаруй нарийн мэргэжлийн орчуулагчдаараа дамжуулан хүргэж байна.

30000+

ажил гүйцтгэсэн

1200+

хэрэглэгчидэй

Орчуулга.мн-ийг сонгон үйлчлүүлэх шалтгаанууд

Бид өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, хувь хүн зэрэг нийт 1200 гаруй тогтмол үйлчлүүлэгчиддээ орчуулгын үйлчилгээгээ хүргэж байгаа бөгөөд үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг хамгаалах ёс зүйн хүрээнд тэдгээрийн лого, таних тэмдэг, хийгдсэн ажлын талаар мэдээллийг олон нийтэд зарлахгүй болно. Хэрэв шинээр харилцаж буй үйлчлүүлэгч нь бидний туршлагын хэмжээг тодорхойлох зорилгоор хүсэлт гаргавал бид холбогдох үйлчлүүлэгчээс тухайн байгууллага эсхүл хувь хүнд мэдээлэл хүргэж болох зөвшөөрөл авснаар албан бичиг авч өгөх боломжтой. Мөн бид ямарч тохиолдолд орчуулагчийн хувийн мэдээллийг үйлчлүүлэгчид өгөх боломжгүй ба хэрэв шаардлагатай гэж үзвэл тухайн орчуулагчийн чадварыг тодорхойлох зорилгоор туршилтын орчуулга хийлгэж өгөх боломжтой.

Герман хэлний орчуулга

Мэргэжлийн ур чадвар

Бид нийгмийн бүхий л давхаргын төрөл бүрийн мэргэжлээр олон жилийн туршлага хуримтлуулсан орчуулагдчаар өөрсдийн багаа бүрдүүлсэн.

Найдвартай, Баталгаатай үйлчилгээ

Бид орчуулгын үйлчилгээний чанарыг өндөр түвшинд барьж ажиллахын тулд дотооддоо төрөл бүрийн хяналт, стандартуудыг хэрэгжүүлдэг.

Хичээнгүй зүтгэл

Манай хамт олон нь орчуулгын ажлыг чанартай гүйцэтгэхийн тулд хичээнгүй зүтгэл гарган, шударгаар ажилладаг.